Төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
9 сарын 24, 2024Дүфрэснэ Готьерын Сангийн тухай
Дүфрэснэ Готьерын Сан нь 2001 онд хатагтай Хелене Дүфрэснэ, ноён Даниэл Готьер нарын байгуулсан хувийн сан билээ. Тус Сан Канадын Квебек муж болон Монгол Улсад эмзэг, эрсдэлтэй нөхцөлд аж төрж буй хүүхэд, залуучуудын амьдралд дорвитой өөрчлөлт гаргах зорилготой ажиллаж байна.
Дүфрэснэ Готьерын Сан нь 2010 оноос өөрийн төлөөлөгчийн газрыг Монголд нээн эмзэг бүлгийн хүүхэд залуучуудын эрхийг сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн Бус Байгуулагуудтай тэдний төслийг дэмжих замаар хамтран ажиллаж байна. Тус сан нь төслийн саналыг жилд хоёр удаа 4 болон 10-р саруудад хүлээн авч шалгаруулдаг.
Доорхи мэдээллээр манай сангийн эрхэм зорилго, сангаас дэмжлэг авах нөхцөл болон төслийн санал ирүүлэх зааварчилгаа, өргөдөл гаргах маягтыг хүргүүлж байна.
Холбоос - https://shorturl.at/R3rzS
Дүфрэснэ Готьерын Сангийн эрхэм зорилго
Дүфрэснэ Готьерын Сангийн эрхэм зорилго нь хамгийн эмзэг бүлгийн хүүхэд, эрсдэлт нөхцөлд буй хүүхэд, залуучуудад туслахад чиглэж, хүүхдийн үндсэн эрхийг дээдлэн, хүүхдийн амьдралын сайн сайханд хувь нэмэр оруулахаар төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй төслүүдийг дэмжихэд оршино.
Бидний дэмжихээр зорьж буй төслийн чиглэл
Эцэг эх хүүхэддээ боловсрол олгогч анхны багш нь болдгийн хувьд хүүхдийнхээ амьдралын сайн сайхны төлөө, үндсэн эрхийг нь хангахад чиглэсэн төслүүдэд тэдний үүрэг, оролцоог нь дэмжсэн.
12-18 насныхны өөрсөдтэй нь холбоотой болон орон нутгийнхаа нийгмийн амьдралд оролцохыг нь урамшуулсан, хариуцлагатай иргэн болон төлөвшихэд чиглэсэн төслүүдэд тэдний оролцоог дэмжих,
Эмзэг бүлгийн эрсдэлд өртөх өндөр магадлалтай болон эрсдэлд өртсөн охид, залуучуудыг бүх төрлийн дарамт хүчирхийллээс хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх болон хөгжүүлэх чиглэлээр тэдэнд шууд үйлчилгээ үзүүлэх төслүүд,
Бид хүүхэд, гэр бүлүүд нийгмээс тусгаарлагдан, эмзэг нөхцөлд амьдарч, төрийн үйлчилгээнд хамрагдах нөхцөл хязгаарлагдмал байгаа бүлэгт чиглэсэн төслийг эхний ээлжинд дэмжихийг зорино.