Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!

MN EN

"Хөөрхөн Зүрх" ТББ нь Урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүдийг жендэрт суурилсан хүчирхийллээс үүдэлтэй аливаа болзошгүй бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд ухуулан сурталчилдаг.

Уг хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна.

  • “Цахим орчин дахь ухаалаг хэрэглээ”- Өсвөр насны охид, хөвгүүдэд цахим орчин дахь болзошгүй эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, цахим орчин дахь аюулгүй, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх;

  • “Хүчирхэг охид-Хүчирхэг Улс” хөтөлбөр- хүүхэд багачууд, өсвөр насны охид, хөвгүүд болон залуу эмэгтэйчүүдийн эсрэг бүхий л төрлийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх замаар тэднийг хүчирхэгжүүлэх зорилгоор “ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” хөтөлбөрийг 2017 оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд гар утасны аппликэйшн, анимэйшн, цахим хуудсыг олон нийтэд гаргаж 15,000 хүүхэд, залуу эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулсаар байна. 

  • “Тавдугаар сар - Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” Үндэсний хэмжээний кампанит ажил

  • “Олон улсын охидын эрхийн өдөр”-ийг тохиолдуулан урьдчилан сэргийлэх кампанит ажил

  • “16 хоногийн аян” Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх кампанит ажил