Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!

MN EN

Танилцуулга

9 сарын 10, 2021

“Хөөрхөн Зүрх” ТББ нь Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. Бидний алсын хараа эрүүл аюулгүй нийгмийн төлөө бодлогод нөлөөлөх, олон нийтийг хүний эрх, жендэрийн тэгш эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлах ажиллагааг эерэг аргаар нийгмийн хандлагыг өөрчлөх зорилго дор нэгдсэн салбар бүрийн залуусын нэгдэл юм.

Бид дараах 4 үндсэн хөтөлбөртэй ажиллаж байна.

  • НӨЛӨӨЛӨЛ– Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хохоригч, даван туулагчдыг хамгаалах, хүний эрхэд суурилсан хууль эрхзүйн тогтолцоог бий болгоход бодлогын нөлөөлөл хийдэг.

  • ҮЙЛЧИЛГЭЭ-   Бэлгийн хүчирхийллийн даван туулагч хүүхдүүдэд сэтгэл засал, нөхөн сэргээх нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг.

  • УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ – Хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүдийг жендэрт суурилсан хүчирхийллээс үүдэлтэй аливаа болзошгүй бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд ухуулан сурталчилдаг.

  • ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ – Хохирогч, даван туулагчдын эрхийг хамгаалан ажилладаг салбар бүрийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагыг нэмэгдүүлэж,  чадавхыг бэхжүүлдэг. 

 

Жил тутамд тогтмол зохион байгуулагддаг томоохон кампанит ажил, үйл ажиллагаанууд:

  • “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ-ONE BILLION RISING” Охид,  эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох Олон улсын эсэргүүцлийн кампанит ажил

  • “ГИНЖИЙГ ТАСАЛ” кампанит ажил- Бүхий л төрлийн бүлэг, олон нийтийн дундах хүчирхийлэл, тэр дундаа жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг урлаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонирхолтой, шинэлэг аргаар хүргэдэг.

  • “Цахим орчин дахь ухаалаг хэрэглээ”- Өсвөр насны охид, хөвгүүдэд цахим орчин дахь болзошгүй эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, цахим орчин дахь аюулгүй, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх;

  • “Хүчирхэг охид-Хүчирхэг Улс” хөтөлбөр- хүүхэд багачууд, өсвөр насны охид, хөвгүүд болон залуу эмэгтэйчүүдийн эсрэг бүхий л төрлийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх замаар тэднийг хүчирхэгжүүлэх зорилгоор “ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” хөтөлбөрийг 2017 оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд гар утасны аппликэйшн, анимэйшн, цахим хуудсыг олон нийтэд гаргаж 15,000 хүүхэд, залуу эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулсаар байна. 

  • “Тавдугаар сар - Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” Үндэсний хэмжээний кампанит ажил

  • “PEER  CONSULTATION” даван туулагчидтай ажилладаг мэргэжилтнүүдийн сар тутмын уулзалт, арга хэмжээ

  • “Олон улсын охидын эрхийн өдөр”-ийг тохиолдуулан урьдчилан сэргийлэх кампанит ажил.

  • “16 хоногийн аян” Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх кампанит ажил

  • Мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх жил тутмын мэргэшүүлэх 3 өдрийн сургалт