Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!
MN EN

"Хөөрхөн Зүрх" ТББ нь Урьдчилан сэргийлэх, нөлөөллийн хөтөлбөрүүдийнхээ хүрээнд сайн дурын залуусыг чадавхжуулан хүүхэд, залуучуудыг жендэрт суурилсан/бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг зохион байгуулдаг билээ.

 

Бид жил бүрийн 9-р сард өөрсдийн олон нийттэй харилцах хуудсаараа сайн дурын ажилтны элсэлтээ зарлан өргөдлийн шатанд тэнцсэн оролцогчдоос ярилцлага аван жилд дундажаар 30 сайн дурын ажилтан элсүүлдэг. Элссэн сайн дурын ажилтнуудаа өөрсдийн "Сайн дурын ажилтнуудыг дэмжих хөтөлбөр"-ийн дагуу бэлтгэн нэг жилийн хугацаатай хамтран ажилладаг.