Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!
MN EN

Эрхэм зорилго

Үүнээс хойш тэмцээн уралдаанд ч өөрийгөө дайчилж, нийгмийн сайн дурын ажилд ч идэвхтэй оролцож эхэлсэн аж. Нийгэмд өөрчлөлт авчрахад, тогтсон буруу хандлагыг халахад нийгмийн ажилтан мэргэжил чухал үүрэгтэй гэж мэдэрсэн мөчөөсөө тэр огт өөр нэгэн болжээ. Хүн алдаа оноотойгоо хамт л орчлонд ирдэг. Харин хаашаа илүү хэлбийхээ, өнөөдрийн “би”-гээ хэрхэн хурцлан бүтээж, шинэ өөрчлөлт рүү давшихаа өөрөө л шийддэг гэдгийг харуулахыг хүсчээ. Өөрийнх нь тодорхойлсноор ингэж “урсгалаараа” зандаа цэг тавьж. Энэ тухайгаа тэр “Би мэргэжлийнхээ ачаар оюун санаагаа шинээр нээсэн” хэмээн ярьж даруухан мишээсэн. Тэгж л иргэн Б.Оюундарь эхлээд өөрийгөө “ялсан”, өөрчилсөн, эргэж буцахгүй замдаа итгэл төгс орсон. Энэ замаар алхаж яваа хорин хэдхэн настай охин ирээдүйд бяцхан зүрх бүхний төлөө зүтгэл сэтгэл, мэдлэг оюунаа харамгүй зориулах болно. Нийгэмд оршиж л байдаг “хатуу үзэл бодол” дунд өссөн ч түүнийхээ л эсрэг зоригтой дуугарч эхэлнэ.