Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!
MN EN

Дэлхийн хамгийн үнэтэй брэндийг нэрлэлээ

9 сарын 10, 2021

Дэлхийн хамгийн үнэтэй брендүүдийн чансааны тэргүүн байрыг 2016 оноос хойш анх удаагаа Apple корпораци эзлэв. Brand Finance Global 500 чансааг бүтээгч компанийн хөрөнгийг 263,4 тэрбум доллараар үнэлжээ.

Apple компани нэг жилийн дотор хөрөнгөө 87 хувиар нэмэгдүүлж чаджээ.

Хоёрдугаар байранд шинжээчид Amazon компанийг (254,2 тэрбум доллар),

гуравт Google (191,2 тэрбум) компанийг нэрлэв.

Чансааны дөрөвт Microsoft (140,4 тэрбум доллар) орлоо.

Топ-10-т Samsung, Walmart, Facebook, ICBC (банкны үйлчилгээ), Verizon (телекоммуникаци), WeChat (өндөр технологи) компаниуд багтлаа. Хамгийн хурдан өсч байгаа компаниар хөрөнгөө 158 хувиар нэмэн 32 тэрбумд хүргэсэн Tesla тодров. Чансаанд нэрлэгдсэн Оросын гурван компани: "Сбербанк" (180-р байр), "Газпром" (304-р), "Лукойл" (360-р) бүгд өмнөх байрлалаасаа ухарсан байна. Өнгөрсөн онд энэ чансааг Amazon толгойлж байв. Түүний хөрөнгөжилтийг 187,9 тэрбум доллараар үнэлсэн байжээ. Тэр жилийн чансааны хоёрт Apple, гуравт Google бичигдсэн байв.