Бид хамтдаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоож чадна!
MN EN

Business Analysis

8 сарын 24, 2022

Бэлгийн хүчирхийллийн хохирогч / даван туулагчдад сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөөг “Хөөрхөн Зүрх” ТББ 24 цагийн турш үзүүлж байна.“КОВИД-19” цар тахлаас үүдэн иргэдийн санхүүгийн тогтвортой байдал, эрүүл мэнд, сэтгэл зүй зэрэгт олон хүчин зүйл нөлөөлж үүнийг дагаад сэтгэл зүйн үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж байна. Гэтэл хөл хорионоос үүдэн сэтгэл зүйн үйлчилгээ авах, мөн санхүүгийн хязгаарлагдмал байдал нь бэлгийн хүчирхийллийн даван туулагчдын сэтгэцийн болон биеийн эрүүл мэндэд бий болох эрсдэлийг нэмэгдүүлж байна. ХЯМРАЛЫН ҮЕИЙН СЭТГЭЛ ЗҮЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?Хямралын үеийн сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээ нь тулгамдаж буй асуудлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зөвлөгөө, үйлчилгээ юм.ТУСЛАМЖИЙН УТСАНД ХОЛБОГДСОНООР ЯМАР ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?Та сэтгэл зүйн анхан шатны тусламж, үйлчилгээнд холбогдсоноор зөвлөгч тань дараах зүйлүүдэд дэмжлэг үзүүлэх боломжтой. Үүнд:Сэтгэл зүйн байдлыг тогтворжуулах, тайвшрахад дэмжлэг үзүүлэхCэтгэл хөдлөлийг таних, эрүүлээр зохицуулахад дэмжлэг үзүүлэхТулгамдсан асуудлыг даван туулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэхТааламжгүй бодлыг тайвшруулах, хүлээн зөвшөөрөхөд дэмжлэг үзүүлэхЗөвлөгч шаардлагатай тохиолдолд танд тусламж, дэмжлэг үзүүлэх төрийн болон төрийн бус байгууллагад холбон зуучилна.ХЭН СЭТГЭЛ ЗҮЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН УТСАНД ХАНДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?Бэлгийн хүчирхийллийн даван туулагч бол нас, хүйс харгалзахгүй сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээ авах боломжтой.Бэлгийн дарамт, хүчирхийлэл гэж юу вэ?Бэлгийн хүчирхийлэл, дарамт гэдэг нь зөвхөн бэлгийн харилцаанд хүчээр орохоор хязгаарлагдахгүй бөгөөд танд таагүй мэдрэмж төрүүлсэн бэлгийн сэдэлтэй үйлдэл, эс үйлдлийг багтааж үзнэ. Үүнд: