Language:

Мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх

СУРГАЛТ

2012 оноос олон нийтийн болон харилцааны салбарын байгууллагуудыг хэд хэдэн удаагийн байгууллагын чадавх бэхжүүлэх сургалтандаа хамруулаад байна. Энэхүү сургалтын хүрээнд дараах сургалтуудыг орсоор байна.
  • Сэтгэл засал/ сэтгэцийн гэмтэл суурилсан сэтгэл засал, үйлчилгээ
  • Мэргэжлийн ёс зүй
  • Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрсэн хүмүүстэй хэрхэн ажиллах талаар
  • Ураг төрлийн болон бэлгийн хүчирхийллийн даван туулагчдад хэрхэн танин мэдэхүй- зан үйлийн сэтгэл засал хийх нь



“ИТГЭЛ НАЙДВАР” КИНО ХЭЛЭЛЦҮҮЛЭГ


“Итгэл найдвар” кино хэлэлцүүлэг нь мэргэжилтнүүдийн ойлголтыг нэмэгдүүлж зан төлөв, хандлагыг өөрчлөх гол зорилготой нөлөөллийн чадавх бэхжүүлэх сургалт юм. Энэ кино нь сургуульруугаа явж байх замдаа танихгүй хүнд хүчиндүүлсэн 8 настай охины бодит түүхээс сэдэвлэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд /цагдаагийн ажилтнууд, нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчид, сургуулийн зүгээс/ мөн харилцааны мэргэжилтнүүд хамтран хохирогч охин болон түүний гэр бүлд туслалцаа үйлчилгээ үзүүлж байгаа талаар үйл явдал нь өрнөдөг байна. Энэхүү киноны хэлэлцүүлэг нь Улаанбаатар хотын 9 дүүргийн цагдаагийн 700 гаруй ажилтнууд мөн иргэний нийгмийн байгууллагын 100 гаруй идэвхтнүүд хамарсан юм.
Энэхүү сургалтуудыг Австралийн Монаш их сургуулийн багш Даглас Скот, Др. Марион Оке, сэтгэлзүйч Мариа Ко нарын бүрэлдэхүүнтэй боловсруулж мэргэжилтэнүүдэд хүргэлээ.
Өнөөг хүртэл бид 5000 гаруй мэргэжилтнүүдийг чадавх бэхжүүлэх сургалтаар хангасан ба тэдгээрийн сэтгэцийн гэмтэл, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг, ур чадварыг хөгжүүлсэн болно.
2013 онд “МОНФЕМНЕТ” ТББ-ын дэмжлэгтэйгээр өөртөө анхаарал халамж тавих нь, Хувь хүний сайн сайхан оролцоот сургалтыг хүний эрхийн активистуудын дунд зохион байгуулсан
2014 оноос хойш “Хөөрхөн Зүрхний Аян” ТББ нь сайн дурын гишүүд, үндсэн гишүүдээ бүгдийг хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалтад хамруулсаар байна.



Сэтгэл зүйч, клиник нийгмийн ажилтануудын ЗӨВЛӨГӨӨН
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл болон хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй харилцдаг сэтгэлзүйчидтэй сард 2 удаа өөрсдийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх үүднээс зөвлөгөөн зохион байгуулж байна.