Language:

Бодлогын нөлөөлөл

Хаалганы цаана: 2016-2017

“Хаалганы цаана” АРТИВИЗМ-ийг “Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд” ТББ-тай хамтран олон нийт болон хууль тогтоогчдод ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЦОГЦ ТОГТОЛЦООНЫ АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИУЛАХ зорилготой урлагийн үйл ажиллагааг Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Артивизм гэдэг нь урлагаар дамжуулан олон нийтэд нөлөөлөх үйл ажиллагаа бөгөөд түүний дотор “ӨРӨГ УРЛАГ” буюу арт инстоляц нь орон зайд обьектийг өрж, байрлуулах постмодерн урлагийн нэг төрөл юм. “Хаалганы цаана” Артивизм/Өрөг урлагаар хийсэн байшингаа 11-р сарын 17-ноос 12-р сарын 10-ны хооронд нийт 8 газар байршуулж олон нийтэд хүргэлээ. Арга хэмжээ маань хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй үйл ажиллагаа болсон бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчдын бодит байдлыг оролцогчдод мэдээлээд өнгөрөх бус 2,300 хүнд мэдрүүлж, үйл ажиллагааныхаа талаар 470,000 гаруй хүмүүст мэдээлэл хүргэсэн юм.




Нэг Тэрбумаараа Тэмцье: 2013-2017
“Нэг Тэрбумаараа Тэмцье” хөдөлгөөн нь дэлхийн түүхэн дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хамгийн өргөн цар хүрээгээр олныг хамарч чадсан олон улсын кампанит ажил юм. Энэхүү кампанит ажил нь хамгийн анх дэлхийн өнцөг булан бүрт 3 эмэгтэй тутмын 1 нь амьдралынхаа аль нэг үе шатад хүчирхийлэл дарамтад өртөж байдаг гэх цочирдомсудалгаагаас үндэслэн 2012 оны Валентиний өдөр уг хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн байна.
“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ нь Монголдоо анх удаа 2013 оноос уг кампанит ажлыг зохион байгуулж эхэлсэн юм.

2013- Гинжийг тасла

2013 онд энэхүү кампанит ажлыг Хууль Сахиулахын Их Сургууль, Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлсэн.
Дэлхий дээрх активистуудыг уриалан дууддаг 
“Нэг Тэрбумаараа тэмцье” хөдөлгөөний Гинжийг Тасалтэмцлийн дууг Монгол хэлнээ орчуулан дуулсан бөгөөд 150 гаруй цагдаагийн албан хаагчдад хүүхдийн бэлгийн хүчирхийлэл,ураг төрлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг өгөв.Түүнчлэн бид 2017 оны 2-р сараас 3-р сар хүртэлх хугацаанд богино хэмжээний хоёр видео бичлэгийг Улаанбаатар хотын төв цэгт байрлах гудамжны дэлгэцээр дамжуулж олон нийтийн сүлжээнд байршуулсан нь 20 мянга гаруй хүнд хүрсэн болно.


2014-Шударга ёсны төлөө тэмцэл

2014 онд Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуультай хамтарч Ураг төрлийн болон Бэлгийн хүчирхийлэл сэдэвт сургалтдаа 100 гаруй оюутныг хамруулан “Ураг төрлийн хүчирхийллийн эсрэг шударгаар тэмцэгчид” нэртэй флашмоб-ыг их сургуулийн орчимд хамтдаа зохион байгууллаа.


2015- Хувьсгалын төлөөх тэмцэл

“Хувьсгалын төлөөх тэмцэл” хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот болон Монгол Улсын 7 аймагт нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж, энэ чиглэлээр дадлагажиж байгаа 200 оюутанд ураг төрлийн болон бэлгийн хүчирхийллийн талаар сургалт зохион байгуулсан бөгөөд эдгээр сурагчдын оролцсон “Гинжийг тасал” флашмобоор даруй 1500 хүнд хүрсэн байна.




2016- Хувьсгалын төлөөх тэмцэл ”Гэр бүлийн хүчирхийллийг зогсоо”

2016 оны кампанит ажлаар 150 гаруй төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагуудын 25 хүний эрхийн тэмцэгчид нэгдсэн байна. Энэхүү кампанит ажлын хүрээнд зурагт хуудас болон видео бичлэгүүдийг олон нийтийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 250 000 гаруй хүнд түгээсэн билээ.Олон нийтээр дамжуулан Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар батлуулахад нөлөөлөх ажиллагааг УИХ-д өргөх бичиг барих санаачлагыг гарган Эрх чөлөөний талбай дээр цуглаан зохион байгуулав. Мөн энэ жилийн кампанит ажлын хүрээнд зохион байгуулсан нөлөөллийн арга хэмжээнүүдийн нэг болох ЗЭНТАНГЛ зургийн урлагаар дамжуулан жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход сэтгэлзүйч мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон иргэний нийгмийн байгууллагуудын активистуудыг хамрууллаа.
2017- Даван туулагчдын дуу хоолой

2017 оны кампанит ажил нь тэр чигээрээ Монголын нийгэмд буй хохирогч, даван туулагчдыг буруутгах тогтсон хандлагыг өөрчлөхөд чиглэсэн болно. Түүнчлэн бид БЭЛГИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДАВАН ТУУЛАГЧДЫН түүхийг олон нийттэй хуваалцсан нь олон нийтийн анхаарлыг татсан гол зүйлийн нэг байлаа. Олон нийттэй хуваалцах боломжийг бид фото зураг, захидал, шүлэг, дуу, бүжиг гэх мэт урлагийн бүтээлүүдээр дамжуулан илэрхийлэхийг хүссэн юм. Даван туулагчидаас ирсэн захидалыг олон нийтийн цахим сүлжээгээр болон зургийн үзэсгэлэн дээр олон нийттэй хуваалцсан байна. Энэхүү кампанит ажлын салшгүй холбоотой нэгээхэн хэсэг нь хэлэлцүүлэг өрнүүлэх байсан бөгөөд Монголдоо анх удаа энэ төрлийн хэлэлцүүлэг өрнүүлсэн нь ихээхэн үр ашигтай байсан юм. “ХОХИРОГЧ, ДАВАН ТУУЛАГЧДЫГ БУРУУТГАХАА ЗОГСОО” сэдэвт хэлэлцүүлэгт ураг төрлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчидтай ажилладаг мэргэжилтнүүд, мөн хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон байна.



Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё: Нөлөөллийн ил захидлын үзэсгэлэн, 2013

2013 онд Олон улсын охидын өдрийн хүрээнд "Гүнж" төв, Тайванийн "The Garden of Hope" сан хамтран хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нэг сарын кампанит ажлыг хэрэгжүүлсэн. Энэхүү кампанит ажлын хүрээнд ЕБС-ийн 1000 эмэгтэй сурагчдад сургалт зохион байгуулсан бахэвлэл мэдээллийн хэрэгсэлээрхүчирхийллийг таслан зогсоох мэдээллээр хангалаа. Түүнчлэн бид ЕБС-ийн эмэгтэй сурагчид“эрүүл аюлгүй сургууль” сэдэвт ил захидал бүтээж бид Нийгэм Хамгаалал Хөдөлмөрийн Яам, Эрүүл Мэндийн Яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамд руу зөвлөмжийн хамт хүргүүлэн ил захидалын үзэсгэлэн гаргасан.