Language:

ПОДКАСТ: "ХҮҮХЭД ба ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ"


#4 ПОДКАСТ: "ХҮҮХЭД ба ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ" сэдвээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Мэргэжилтэн Л.Бадамцэцэг зочноор оролцлоо. Хөтлөгчөөр "Хөөрхөн Зүрх"-ийг төлөөлж Г.Саранзаяа, Д.Түвшинжаргал нар ажиллаа.

Уг линкээр орж сонсоорой: ​#4 Подкаст​​​

“Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ нь урлаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг уриалан дуудах шат дараалсан үйл ажиллагаануудыг 2017 оны 9 сараас 2018 оны 2 сарын хооронд НҮБ-ын Хүн Амын Сан, Швецарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Бид бүхий л төрлийн бүлэг, олон нийтийн дундах хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг энэхүү подкастаар дамжуулан 2 долоо хоног тутамд хүргэх болно. Мөн урлаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонирхолтой, шинэлэг аргаар олон олон сонирхолтой үйл ажиллагаануудыг бид зохион байгуулах болно.