Language:

"Охидтой Хамт Охидын Төлөө" шагналд шалгарлаа.

"Хөөрхөн Зүрхнүүдийн Аян" ТББ нь "Охидтой Хамт Охидын Төлөө" шагналд шалгарлаа. Энэхүү шагналын шалгаруулалтад энэ жил нийт 33 орны 67 байгууллагаас 191 байгууллагийг нэр дэвшүүлсэн бөгөөд тив бүрээс 5 байгууллага өөрсдийн хийж буй үйл ажиллагаагаараа шалгарч нийт 20 байгууллага шагнагдлаа. Биднийг Монгол улсыг төлөөлөн дэвшүүлсэн Mongolian Women's Fundдаа баярлалаа. Шагнал гардуулах ёслол 2017 оны 11 сарын 14-нд буюу өнөөдөр Лондон хотод боллоо.

With and For Girls шагнал нь охидын эрхийг хамгаалахын төлөө охидын утга учиртай оролцоотойгоор тэднийг чадавхжуулах, хүчирхэгжүүлэх үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн байгууллагуудад өгдөг нэр хүнд бүхий шагнал юм. Жил бүр Stars Foundation (http://www.starsfoundation.org.uk/) байгууллагаас шалгаруулдаг юм.