Language:

"ЦАХИМ ОРЧИН ДАХЬ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ нь Эрүүл мэндийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх "ЦАХИМ ОРЧИН ДАХЬ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөр нь "СЕКСИЙН ТУХАЙ ЯРИЛЦЬЯ" нэгдсэн кампанит ажлын хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааны нэг хэсэг юм. 

  • Хөтөлбөрийн зорилго: Өсвөр насны охид, хөвгүүдэд цахим орчин дахь болзошгүй эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон аюулгүй, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх мэдлэг олгох замаар болзооны бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголт мэдээллийг өгч мэдлэгжүүлэхэд оршино. 

    Оролцогч: Хөөрхөн Зүрхнүүдийн Аян ТББ-ын 20 сургагч багш нараар дамжуулан мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцагч 1,000 охид, хөвгүүдэд хүрч ажиллана. 
    Хүлээгдэж буй үр дүн: 

  • Цахим орчноор дамжуулан учирч буй аливаа эрсдэл, болзооны бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн эрсдэлийг буурахад нөлөөлнө,
  • Өсвөр насны охидод цахим орчноор дамжуулан аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаар хамгаалах мэдлэг, хандлага төлөвшихөд нөлөөлнө,
  • Өсвөр насны хөвгүүдэд хэн нэгнийг хүсээгүй байхад хүч хэрэглэх, бие махбодод нь халдах, үг хэлээр доромжлох нь гэмт хэрэг болон хүний эрхийн зөрчил болохыг сургалтаар дамжуулан тэдний хандлагад нөлөөлөх, 
  • Оюутнууд бусдын үзэл бодолд хэрхэн хүндэтгэлтэй хандах, бусдын санаа бодлыг буруутгахгүйгээр өөрийн үзэл санааг ойлгуулах тухай хүний эрхийн суурь ойлголттой болоход нөлөөлөх.