Language:

Бидний тухай

“Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ нь Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн тасралтгүй, туушдаа ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. Бидний алсын хараа эрүүл аюулгүй нийгмийн төлөө бодлогод нөлөөлөх, олон нийтийг хүний эрх, жендэрийн тэгш эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлах ажиллагааг эерэг аргаар өөрчлөх зорилго дор нэгдсэн салбар бүрийн залуусын нэгдэл юм.


Байгууллагын бүтэц: “Хөөрхөн Зүрхнүүдийн Аян” ТББ нь Удирдах зөвлөлийн 7 гишүүнтэй (57% нь эмэгтэй 43% нь эрэгтэй). Нийт 32 үндсэн гишүүдтэй. Ажлын албанд бүтэн болон хагас цагийн 5 ажилтантай. (Нийгмийн ажилтан, Сэтгэлзүйч, Эрхзүйч болон Сэтгүүлч мэргэжилтэй)

Хөөрхөн зүрх ТББ-ын гишүүнээр элссэн байгууллагууд:
Ази номхон далайн эмэгтэйчүүд ба хууль хөгжлийн төв
Азийн хүүхдийн эрхийн холбоо
Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монгол улс
Хүүхдийн хамгааллын үндэсний сүлжээ, Монгол улс
МОНФЕМНЕТ ТББ Монголын үндэсний сүлжээ
Монголын залуучуудын эвсэл
Хүний хөгжил, Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх ТББ-уудын сүлжээ